ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Сургалт, семинар зохион байгуулагдав.
Сургалт, семинар зохион байгуулагдав.

Хууль зүйн яамны харъяа агентлагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүл зүйн салбарын хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт семинарыг Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн төв байранд зохион байгуулав.

Уг сургалт, семинарт Тамгын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Орхонсэлэнгэ, Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Номин нар хамрагдлаа.
Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл "Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд цаашид баримтлах бодлого чиглэлийн талаархи танилцуулга" хийж сургалт,семинарыг нээсэн ба  Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуула/:)х хэлтсийн дарга Г.Оюунболд "Эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн талаарх танилцуулга, Ц.Азбаяр "Хууль сахиулах байгууллагын шинэтгэлийн тухай", Төрийн банкны Хуулийн газрын захирал Х.Гэрэлчулуун "Шилжих хөдөлгөөн, иргэний харъяалал",  УМБГ-ын ЗБГХМХ-ийн ХХЗБГХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат  "Хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар", "Глоб интернэшнл төв"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Х.Наранцэцэг " Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаархи танилцуулга", Мөрдөн байцаалтын нууц ба мэдээлэл авах эрх / сургалтын тоглолт, лекц/ зэрэг сэдэвт лекц тус тус тавигдсан бөгөөд Хууль сахиулах их сургуулийн танилцуулга явагдаж оролцогчдод гэрчилгээ олгон өндөрлөлөө.
САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ