ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Шатрын тэмцээн зохион байгуулав.
Шатрын тэмцээн зохион байгуулав.

Криминалистикийн шинжилгээний алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээнийг 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүрээлэнгийн төв байранд зохион байгуулж дараах баг, тамирчид шагналт байранд шалгарлаа.Үүнд:

Эрэгтэй:

1-р байр Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч , цагдаагийн дэслэгч Г.Ганцолмон

Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны баг/

2-р байр Ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Алтанхишиг

/Ахмадын хорооны баг /

3-р байр Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Авидхүү
/Криминалистикийн шинжилгээний хэлтсийн баг/

Эмэгтэй:   
1-р байр Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн лаборант Ш.Ганцэцэг
/Тусгай шинжилгээний хэлтэс, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс,Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн баг/

2-р байр Хангамж, техникийн үйлчилгээний хэлтсийн эрүүл ахуйч эмч М.Мягмарсүрэн
/Тамгын хэлтэс, Санхүү, төлөвлөлтийн тасаг болон Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн баг/

3-р байр Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад А.Азжаргал нар тус тус шагналт байранд орлоо.
/Криминалистикийн шинжилгээний хэлтсийн баг/

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ