ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийн сургалтын хөтөлбөр, журам шинэчлэн батлав.
Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийн сургалтын хөтөлбөр, журам шинэчлэн батлав.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүрмийн 5.1.4-т заасныг тус тус үндэслэн Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийн 2013-2018 оны сургалтын хөтөлбөр, сургалтын журмыг  хүрээлэнгийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн а/676 тоот тушаалаар  батлав.

Хөтөлбөрийн зорилго нь Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчийг Монгол Улсын "Төрийн албаны тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан баталгаагаар хангаж, шүүхийн шинжилгээний байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бий болгож, Олон Улсын шүүхийн шинжилгээний байгууллагын чиг хандлага, хөгжлийн шаардлагад нийцүүлэн албан хаагчийн мэдлэг, мэргэшлийн түвшин  чадварыг дээшлүүлж, шүүхийн шинжилгээний зарчим, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөн ажиллах арга ажиллагааг хэвшүүлэхэд чиглэнэ.

Сургалтын журам нь Шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчдад мэдлэг, боловсрол олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтансургах зорилгоор дотоод, гадаадын их,дээд сургууль, академид бакалавр, магистр, докторын сургалтад хамруулах, байгууллагын хэмжээнд албаны сургалт зохион байгуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулахад оршино.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ