ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЯВДАЛ БА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЯВДАЛ БА ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 

Цагдан хорих 461 дүгээр ангийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад үүсч буй зарим хүндрэлийг шийдвэрлэх арга замыг судлах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэстэй хамтран “Цагдан хорих байранд өлсгөлөн зарлах явдал ба тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

  Хэлэлцүүлэгт УЕПГ-ын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, УЕПГ-ын хяналтын прокурор Д.Доной, Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболд, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга С.Хишигжаргал, хяналтын прокурор Ц.Алдархишиг, Б.Батжаргал, Д.Болор-Эрдэнэ, М.Бадамцэцэг, У.Золжаргал, Т.Оргилболд, С.Батсүрэн, Х.Алтанзүрх, Сүхбаатар дүүргийн прокурор Ё.Сагсай, Баянзүрх дүүргийн прокурор С.Цэрэнсамбуу, Хан-Уул дүүргийн прокурор Ц.Ариунболд, Багануур дүүргийн прокурор Б.Пүрэвжав, Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа, Сонгинохайрхан дүүргийн прокурор Т.Батсайхан, Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөр, ХЗЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, ХЗЯ-ны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ц.Ганболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийнтусламжүйлчилгээнийчанар, аюулгүйбайдлынбодлогынхэрэгжилтийнзохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Хишигээ, Хүний эрхийн үндэсний комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа, Бодлогындүншинжилгээ, хүнийэрхийнболовсролынхэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж, Хуулийн хэлтсийн дарга, ахмад Д.Амгалан, ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Раднаасүрэн, харуул хамгаалалтын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Мөнх-Эрдэнэ, Нийгэм сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Галсанжамц, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, УМБГ-ын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Д.Дугарсүрэн, Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахлах дэслэгч А.Булганцэцэг, ХСИС-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хурандаа Н.Гантулга, Эрүүгийн ял эдлүүлэх тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Л.Алтансүх, ШШГЭЗ тэнхимийн  эрхлэгч, дэд хурандаа Б.Алтангэрэл, багш, ахлах дэслэгч Б.Мөнхбаатар нарын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл “Цагдан хорих байранд өлсгөлөн зарлах явцад гарч буй хүндрэлтэйасуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам”, ЯЭАХТХ-ийн дарга Ц.Мөнхбат “Хорих газарт гарч буй өлсгөлөнг зохицуулах хууль тогтоомжийнхарьцуулалт, шийдвэрлэх асуудал”, ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа “Хүний эрх, эрх чөлөө ба өлсгөлөн”,  Цагдан хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч, ахлах дэслэгч Б.Дарханбат “Албадан эмчилгээ хийгдэх үед гарах хүндрэл, анхаарах асуудал”, Цагдан хорих 461 дүгээр ангийн ахлах төлөөлөгч, ахлах дэслэгч Ч.Баттулга “Өлсгөлөн зарласан үед тусгаарлах нөхцөл ба түүнд тавих харуул хамгаалалтын хяналт”, МШАХТХ-ийн прокурор Н.Бадамцэцэг “Мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй өлсгөлөнтэй холбоотой сөрөг асуудал, анхаарах зүйл”, ШШГС-ийн багш, ахлах дэслэгч Б.Мөнхбаатар “Өлсгөлөн зарласан хоригдогчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж, санал бодлоо солилцож, өмгөөлөгчөөрөө дамжуулан өлсгөлөн зарладаг байх, өлсгөлөн зарлах нь эрх мөн эсэх, ямар тохиолдолд албадан эмчилгээ хийх, хуулинд тусгавал ОУЭЗ-тэй зөрчилдөх эсэх, эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох, мальтын тунхаглалд нэгдэн орох талаар шийдвэр гаргагч байгууллагад уламжлах, бусад өлсгөлөнгөөс ялгаж зааглах, шалтгааныг судлах, дэлхийн улс орнуудын туршлага судлах, шүүн таслах ажиллагааг шинэчлэх, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ангаахын холбоонд нэгдэх, өмгөөлөгчид нь мэдэгдэх, өмгөөлөгч цааш шүүхэд танилцуулах, ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах гэсэн үндсэн чиглэлүүд дээр ярилцлаа. Цаашид гадаад улс орнуудын цагдан хорих үйл ажиллагаа нь дахь өлсгөлөн зарлах асуудлын талаарх судалгаа, шинжилгээ хийх, нэр томъёоны талаар болон зарчмын саналуудыг нэгтгэх, эрх зүйн актуудыг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлүүдээр үргэлжлүүлэн Хууль зүйн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох асуудлуудыг шийдвэрлэхээр тогтсон бөгөөд оролцогч хууль хяналтын болон судалгааны байгууллагын удирдлага, чиглэл хариуцсан албан тушаалтны зүгээс сайшаагдаж, дэмжигдсэн арга хэмжээ болов.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ