ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БОЛОН ЗЭЭЛДЭГЧ ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА
БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БОЛОН ЗЭЭЛДЭГЧ ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭНД АВАХ АРГА ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

2021.01.29-нөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ-д ШӨХТГ хяналт тавьж ажиллах юм. Тус хуулийн 14.1. Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.

            14.2. Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн   14.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй.

            14.3.Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 14.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно.

            14.4.Зээлдэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй.

            14.5. Зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар -т гомдол гаргана” гэж заажээ. 

            Иймд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу үе шаттай арга хэмжээг авч байна.  Үүнд,  Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2021.03.31-нд ЗӨВЛӨМЖ,   2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улсын ерөнхий байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА гаргасан бол ,  2021.04.08-ны өдрөөс хяналт шалгалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 

              Энэ мэт шат дараалсан арга хэмжээ авч, сануулж, зөвлөж, шаардсаар байхад хуулийн хэрэгжүүлэлтийг биелүүлээгүй аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авах болно. 

 

 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ