ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ КОМИКС ХЭЛБЭРЭЭР ОЛОН НИЙТЭД ХҮРГЭНЭ
ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ КОМИКС ХЭЛБЭРЭЭР ОЛОН НИЙТЭД ХҮРГЭНЭ

          2020 – 2022 оныг дуустал ЖАЙКА  олон улсын байгууллагатай хамтран  “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл 2 дугаар шат”-ыг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Өрсөлдөөний хууль тогтоомж, түүний хэрэгцээ шаардлагын талаар, мөн тус хууль нь улс орны эдийн засаг, нийгэмд ямар ач холбогдолтой болохыг сурталчлан таниулахын тулд  Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд болон холбогдох төрийн байгууллага, хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтэд хандсан контент бэлтгэх юм. 

         Уг ажлын хүрээнд 3-н цуврал комикс ном бүтээгдсэн бөгөөд эхний цувралыг та бүхэнд хүргэе. Энгийн иргэд хуулийн ач холбогдол, заалтыг ойлгоход хүндрэлтэй байдаг тул ийнхүү ойлгомжтой хэлбэрт хөрвүүллээ. 

Та комиксийг үзэх бол энэхүү холбоосоор үзнэ үү.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ