ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
МУИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МУИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 Нийгэмд тулгамдаж буй 76 асуудлыг олон нийтийн санал асуулга, суурь судалгааны үр дүнг үндэслэн тодорхойлох, тухайн асуудлуудын талаар төрөөс барьж буй бодлого, эрх зүйн зохицуулалтыг судлах, шийдвэрлэх арга замыг боловсруулах, судалгааг хамтран гүйцэтгэх, санал зөвлөмжийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх чиглэлээр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа. 


МУИС-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.ОЧИРХУЯГ: - МУИС нь эдийн засаг, нийгэм, хууль зэрэг олон талын салбар судалгааг нэгтгэсэн судалгааны голлох байгууллага юм. Тиймээс аливаа асуудлыг олон талаас судлах, дүгнэлт хийх чадвартай. Хамтын ажиллагаанд шийдвэрлүүлэхээр зорьж буй асуудалд эрдэмтэд, судалгааны байгууллагын дүгнэлтэд тулгуурлаж, мөн чанарыг нь тодорхойлуулах нь чухал юм.


 

ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ: - Төрийн байгууллага бол зөвхөн асуудал дэвшүүлдэг биш, шийдвэрлэдэг, анх томилогдохдоо ч үүнийг бий болго, хэрэгжүүл гэж томилдог.  Он, удаан жил явсан төрийн систем дээр байгаа ШИЙДЭЛГҮЙ – ШИЙДЭЛ гээд үлдчихсэн, өнөөдрийг хүртэл гомдол тасрахгүй байгаа асуудлуудыг бид хамтран шийдвэрлэх зорилготой. 

        Уг ажил нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд УИХ-ын 76-н гишүүнтэй, 76-н асуудлыг хамтран шийдвэрлэхээр зорьж байна. 2021 оны 12 дугаар сарын 31-нд олон нийтэд тайлан, дүгнэлтээ танилцуулж, баярт мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ