ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ШӨХТГ-ААС ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА
ШӨХТГ-ААС ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА

          Цар тахлын онцгой нөхцөл байдал зарлагдсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төв болон эм, ариутгалын бодис ханган нийлүүлэгч газар, эмийн сангуудад ШААРДЛАГА-ыг хүргүүлж байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдэлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг зөрчсөн аж ахуй нэгж, хувь хүнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллана. Дээрх ШААРДЛАГА-ыг зөрчсөн тохиолдолд 20 сая хүртэл төгрөгөөр торгохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс анхааруулж байна. 



          Мөн энэхүү албан шаардлагатай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шуурхай ажлын хэсэг зах худалдааны төв, эмийн сангуудад хяналт, шалгалтын ажлыг хийж байна. Хяналт, шалгалтын дүн гармагц Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан ёсны мэдэгдэл хийнэ.  

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ