ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Нутгийн иргэдийн нөхөрлөлүүдийг дэмжих төслийг үзэглэлээ
Нутгийн иргэдийн нөхөрлөлүүдийг дэмжих төслийг үзэглэлээ

 

   “Монгол орны нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо. НҮБ-ийн Суурин төлөөлөгч Сизан Шинаноглу, БОНХ-ийн Сайд С.Оюун нар энэ оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжих дээрх төслийг үзэглэв. БОНХ-ийн Сайд С.Оюун  төсөл хэрэгжих гэж байгаад баяртай байгааг дурьдаад төсөл хэрэгжсэнээр нутгийн иргэдийн оролцоо нэмэгдэхийг онцлов.

Уг төсөл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх зорилгоор шинэ ангилалыг бий болгох, байгалийн нөөцийн менежменттэй тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой байдлыг хангаж, бүтцийн чадавхийг бэхжүүлэх зорилготой. Төслөөр нутгийн иргэдийн нөхөрлөлүүдийн чадварыг нэмэгдүүлснээр орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд биологийн олон янз байдлыг хамгаалах илүү үр дүнтэй хэлбэр болох аж.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ