ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Хэнтий аймгаас эхэллээ
Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Хэнтий аймгаас эхэллээ

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын гуравдугаар багт баригдаж байгаа Орон нутаг судлах музейн барилгын ажлын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард тус аймагт ажиллахдаа шавыг нь тавьж байсан юм. Өнөөдрийн байдлаар барилгын суурь, каркас цутгалт, гадна инженерийн шугам сүлжээний ажил дууссан. Гадна өрлөг, дотор сантехник зэргийн явц 45 хувьтай байгаа бөгөөд 12 дугаар сард ашиглалтад оруулах тухай гүйцэтгэгч “Монкон констракшн” компанийн захирал танилцуулав. Гурван тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын зураг төслийг “Гоби травел” компани зохиосон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр дөрөвдүгээр багийн нутагт баригдсан 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд гурван цэцэрлэг барихаар болсны дагуу нэг нь ийнхүү Хэнтий аймгийн төвд ашиглалтад орлоо.

“Голомт өргөө” компанийн боловсруулсан зураг төслийн дагуу “АТТАЧР” компани цэцэрлэгийн барилгыг жил гаруйн хугацаанд барьсан байна. Хэнтий аймагт өнгөрсөн сард 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад хүлээн авсан бол энэ сард багтаан 50 хүүхдийн ортой өргөтгөл, ирэх онд мөн 50 хүүхдийн ортой өргөтгөл барина. Ингэснээр тус аймагт цэцэрлэгийн асуудал бүрэн шийдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  иргэдтэй уулзсаныхаа дараа Сүхбаатар аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ