ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ
Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ

 Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 15-ны 05:20 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад-172 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ