ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 75 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг үндэслэн дараах сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

  1. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал;
  2. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал;
  3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын “Хүмүүнлэг” сургуулийн захирал;
  4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын “Цэгцбилэг”сургуулийн захирал.
  5. Адаацаг сумын цэцэрлэгийн эрхлэгч;
  6. Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгч;
  7. Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч.

Бүртгэл: 2020 оны 9 сарын 3 өдрийн 09:00-17:00
Шалгалт: 2020 оны 9 сарын 4-ний өдрийн 10:00 цагт аймгийн ЗДТГ-т болно

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ