ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ОРОН НУТГИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ОРОН НУТГИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан. Хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн ханган нийлүүлэлтийг хариуцсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 14 чиглэлийн бараа ажил үйлчилгээг орон нутгийн компаниуд Оюутолгой ХХК-д нийлүүлж байна. 2020 онд орон нутгийн компани, үйлдвэрлэгчдээс Оюутолгой ХХК 155 сая долларын худалдан авалт хийхээр төлөвлөсөн ба 8-р сарын байдлаар 54 сая долларын худалдан авалтыг хийжээ. Цаашид 14 төрлийг 8 төрлөөр /14+8/ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Орон нутгийн компаниудын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тодруулбал орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгой компанитай санамж бичиг байгуулав. Мөн SSM компанитай, ханган нийлүүлэгч Өнөд өвлөх урлахуй ХХК, Гүүд рүүт ХХК, Төгөлдөр ананд ХХК нар гэрээ байгуулж, бараа ажил үйлчилгээний ханган нийлүүлэлтийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар болов. Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, монгол хоолоор ханган нийлүүлэлт хийх юм.
САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ