ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
СУМДЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГУУДАД МОТОЦИКЛ, ОФФИСЫН ИЖ БҮРЭН ТАВИЛГА, СУУРИН КОМПЬЮТЕР, ПРИНТЕР ГАРДУУЛЛАА
СУМДЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГУУДАД МОТОЦИКЛ, ОФФИСЫН ИЖ БҮРЭН ТАВИЛГА, СУУРИН КОМПЬЮТЕР, ПРИНТЕР ГАРДУУЛЛАА

Монгол улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас Мал эмнэлгийн тасгийг бэхжүүлэх ажлын хүрээнд мотоцикл, оффисын иж бүрэн тавилга, суурин компьютер, принтер өгснийг өнөөдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Мал эмнэлгийн газрын дарга Ш.Мөнхдүүрэн нар 15 сумын Мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйч нарт гардууллаа.

Тухайн мотоциклыг тусгай захиалгаар хийлгэсэн бөгөөд ган төмөр рамтай, хигээс бүхий төмөр обуд, салхины шил, иж бүрэн хамгаалалт /малгай, арьсан болон нэхий бээлий/, дохиолол болон байршил тогтоох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.

Мөн энэ үеэр аймгийн Мал эмнэлгийн газарт 2019 оны ЛАДА маркын автомашиныг гардуулсан байна.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ