ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМДЫН ЭМНЭЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МОТОЦИКЛИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ

Нэмэгдсэн: 2020-05-19

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМДЫН ЭМНЭЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МОТОЦИКЛИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ

Өрх гэр бүлийн хөгжлийн жил, коронавирусын тархалт цар тахалтай холбоотой эмч, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор улс болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр Булган, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумын эмнэлэгт мобайл технологийг шийдэж хүлээлгэн өглөө. Ингэснээр Өмнөговь аймгийн бүх сумын эмнэлэг мобайл технологиор иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Аймгийн төв Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эм урвалжийн хөргөгч, суурин термостат, зөөврийн термостат, агаар цэвэршүүлэгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өгөв.

Өрх бүрт, иргэн бүрт хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын эмнэлэгийн жолооч нарын саналд үндэслэн автомашинд хэрэгцээтэй запас хэрэгслийг шийдвэрлэж өгсөн юм. Түүнчлэн 11 суманд 38 мотоциклийг шийдвэрлэн гардуулж өглөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл