ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ШАРЫН ГОЛ-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ШАРЫН ГОЛ-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын төсвийн 41 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж буй Шарын гол Дархан чиглэлийн 47.9 км авто замын эхний ээлжийн 17.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэж ажиллаж байна. 
Тус авто зам нь хийцийн хувьд асфальто бетон хучилттай, өргөн нь 7м, зузаан нь 7см, 0.2 м цементээр бэхжүүлсэн суурьтай, хөвөө нь 2м, нийт 32 цэг дээр хиймэл байгууламжтай хийгдэж байгаа аж.
Шарын гол Дархан чиглэлийн эхний ээлжийн 17.2 км авто замын барилгын ажил хэвийн үргэлжилж 4 сарын сүүлээр хатуу хучилтын ажил эхлээд явж байгаа бол гүйцэтгэгч байгууллагын зүгээс энэ оны 6 дугаар сарын 1-ний өдөр дээрх авто замыг хүлээлгэн өгөх талаар мэдээллээ. Харин үлдсэн 30.7 км авто замын ажлыг 2020 оны Улсын төсвийн 27.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үргэлжлүүлж, 2021 онд бүрэн ашиглалтанд оруулна. 

М.ГҮНЖИЛХАМ

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ