ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
БНЭУ- руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ
БНЭУ- руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.  

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсанУулзалтын үеэрдээрх  захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байнаЭдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид болж өгвөл хамгийн том суудлын багтаамжтай онгоцоор нислэг үйлдэхийг судалж байнаБидэнд тулгарч байгаа   бэрхшээл нь Энэтхэг улсын өнцөг булан бүртолон хотод манай улсын иргэд тархан байршсан байнаТиймээс аль хэсэгт хамгийн ихээр хүн олноор төвлөрсөн   байнааль хот руу нислэг үйлдэх вэ зэрэг судалгаан дээр манай улсын улсын Улсын Онцгой комиссын Шуурхай ШтабГадаад харилцааны яамЭлчин сайдын   яам ажиллаж байнаЭнэ амралтын өдрүүдээр ирэх долоо хоногт захиалгат нислэгийн хугацааг товлон тодорхой болгох үүргийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт өгсөнТүүнчлэннислэгээр ирэх бүх иргэдийг шинжилгээнд хамруулах боломж нөхцлийг ноён Элчин сайд таныг анхааралдаа авахыг хүсье” хэмээн      онцоллоо.  

Элчин Сайд М.П.Сингх “Ковид-19 халдварын цар тахлын талаар Монгол Улс үнэхээр сайн ажиллаж байгаа талаар ДЭМБ-ын мэдээллийг хараад баяртай байнаЭнэ бол таны удирдлага болон танай хамт олны ач тус юмМанай улс 41 хоногийн турш нэг тэрбум 300 хүнийг  тусгаарласанБид Монгол Улс иргэнээ татан авах асуудлыг бүрэн дэмжиж байна” гэлээ. БНЭУ-аас манай улсад 200 гаруй Энэтхэг иргэн ажиллаж амьдардаг байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ