ӨМНӨГОВЬ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР 3 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Нэмэгдсэн: 2020-05-07

ӨМНӨГОВЬ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР 3 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ 21 аймгаа хошуучлан НЭГДҮГЭЭР БАЙРТ орсон амжилтаар ШИЛДЭГ АЙМАГ-аар шалгарч шагналаа гардан авлаа. Ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг хамгийн их хуваарь бууруулсан байна. Төр засгийн бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж зөв засаглал, төсвийн сахилга батыг сайжруулж иргэн төвтэй төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгож чадлаа. Ийнхүү  2017, 2018, 2019 оны ажил амжилтаараа монгол улсын 21 аймаг, дүүргээ тэргүүлж амжилтаа бататгав.

#Бид_хамтдаа_бүтээж_хөгжүүлж_чадлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл