БЗД-ийн ногоон бүс орчмоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Нэмэгдсэн: 2020-04-23

Хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ногоон бүсийн байгаль хамгаалагч нартай хамтран дүүргийн ногоон бүсэд  хөдөлгөөнт эргүүлийг  04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн билээ

Мөн  хаврын  хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, зугаалах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар  сарын 10-ны хооронд хориглосон байдаг. Иймд иргэд та бүхэн хориглосон хугацаанд ногоон бүсэд аялж зугаалахгүй байхыг анхаарна уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл