Монгол Улсын Ерөнхий сайд МХЕГ-ын улсын байцаагч нарт үүрэг өгөв

Нэмэгдсэн: 2020-02-20

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй 2200 албан хаагчдын төлөөлөлтэй  цахим  хурал хийж, цагийн үеийн мэдээлэл сонсч, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үүрэг даалгаврыг өгөв. 

Шинэ коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ үед та бүхний үүрэг нэн чухал. Хил, гааль боомтуудад ажиллаж байгаа албан хаагчид үүргээ сайтар биелүүлж байгаа учир Монгол Улсад халдвар гараагүй байна. Гэхдээ тайвширч болохгүй, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчидтайгаа нягт хамтран ажиллаж,  өвчний эрсдэлгүй давж гарах хэрэгтэй байна гэв. Түүнчлэн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ажлыг уялдаа холбоотой явуулж, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, COVID-19 вирүсийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа хэрэгжүүлж, албандаа эзний ёсоор мэргэжлийн ур чадвар гаргаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл