“Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн IV хуралдаан”-д оролцож байна

Нэмэгдсэн: 2020-02-20

“Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн IV хуралдаан”-д оролцож байна

 

 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг НҮБ-ын Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвөөс БНПУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн IV хуралдаан”-д оролцож байна.

Тус улсын Исламабад хотноо болж буй тус хурал нь бүс нутгийн, үндэсний болон орон нутгийн хэмжээнд гамшгийн мэдээллийн менежментийн чадавхыг хөгжүүлэхэд улс орнууд, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Хуралдаанаар уулзалтад оролцогчдод дунд бүс нутгийн гамшгийн мэдээллийн менежментийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, гамшгийн мэдээллийн менежментийн чиглэлээр оролцогч улс, байгууллагын мэдлэг, туршлагыг хуваалцаж байна.

  Мөн 2020, 2021 онд тус бүс нутагт гамшгийн мэдээллийн менежментийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, “НҮБ-ын Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн үйл ажиллагааны 2020-2021 онд хөтөлбөр”-ийг боловсруулна.

 НҮБ-ын Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төв нь 2016 оноос хойш гамшгийн мэдээлэл, мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, үерийн болон газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өндөр түвшний мэргэжилтнүүдийн зөвлөгөөн, сэдэвчилсэн семинаруудыг зохион байгуулсаар ирсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл