Эрсдэлийн үнэлгээ хийлээ

Нэмэгдсэн: 2020-02-19

Эрсдэлийн үнэлгээ хийлээ

 Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Монгол Улсад шинэ коронавирус орж ирсэн үед тархах эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

 Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ОБЕГ, ЗТХЯ, БСШУСЯ, Сангийн яам, ГХЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЗДТГ, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.

  Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уншсан: 43
Төрийн байгууллагуудын мэдээлэл