ЭНЭ САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ИРГЭД, АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

Нэмэгдсэн: 2020-02-18

Өнөөдөр Онцгой комиссын тавдугаар хурал хуралдлаа.

Хурлын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/51 дугаар захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарахорох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн аймгийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тавих, тандалт судалгаа явуулах зорилгоор Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл