МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АИХ-ЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2020-01-30

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АИХ-ЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 13-ны өдөр Дундговь аймгаас сонгогдон Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон депутатуудтай уулзалт ярилцлага зохион байгуулж, аймаг орон нутгийн удирдлагуудаас хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 28 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байжээ. Тус үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Г.Сампилноров, Ж.Адьяа, Д.Адьяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-ОчирТ.Тогоо, М.Моёор, Н.Шуураа, С.Халзанхүү, Д.Цэдэнбал нарын 17 депутат оролцон хувь нэмрээ оруулж байсан аж.

Уулзалтад ирсэн депутатуудын зүгээс Үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, үүрэг оролцоо, ач холбогдол, 2020 онд орж буй нэмэлт өөрчлөлтүүдийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэхүү түүхэн үйл хэрэгт оролцсон хэдий ч уулзалтад хүрэлцэн ирж амжаагүй депутатууддаа мөн хүндэтгэл үзүүлэхээ илэрхийлжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл