Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нэмэгдсэн: 2020-01-24

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотойхамтран энэ сарын 22-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд нийт 86 иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл