Аялал жуулчлалын салбарын орлого 10.2 хувиар нэмэгдлээ

Нэмэгдсэн: 2020-01-22

Манай улсад 2018 онд гадаадын нийт 529.360 жуулчин ирсэн бол 2019 онд 577.262 болж зорин ирэх жуулчдын тоо 9 хувиар нэмэгдлээ. 2019 онд аялал жуулчлалын салбараас олсон орлого өмнөх оноос 10.2 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Жуулчдын тоог голлох орноор авч үзвэл БНХАУ, ОХУ, БНСУ-аас ирсэн жуулчид тэргүүлж байгаа юм.

НИЙЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл