Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч нар сургалтад хамрагдаж байна

Нэмэгдсэн: 2020-01-21

Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч нар сургалтад хамрагдаж байна

 

Онцгой байдлын ерөнхий газраас Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч” сэдэвт сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

  Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын  22 захирагч хамрагдаж байгаа юм.

 Энэ сарын 24-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартын хэрэгжилт, эрэн хайх, аврах ажиллагааны холбоо, зарлан мэдээллийн зохион байгуулалт, гамшгийн орон зайн мэдээллийн системийн хэрэглээ, ерөнхий, тусгай, туслах зориулалтын автомашины болон тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал сэдвээр холбогдох мэргэжилтнүүд онолын мэдлэг олгох юм.

Мөн шинэчлэн батлагдсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн маягт, заавар, аргачлал, өндрөөс  болон үер, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлга сургуулийг хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төрийн байгууллагуудын мэдээлэл