Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нэмэгдсэн: 2020-01-08

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 1 дүгээр сарын 06-ны өдөр боллоо.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.
Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн газар ,Мэргэжлийн хяналтын хэлтэс,Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон Статистикийн хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө.

Энэ үеэр Засаг дарга Т.Баясах дүүргийн Онцгой комиссын гишүүд Шуурхай штабт 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаатай холбогдуулан, хороодын дэд штабууд болон мэргэжлийн ангиудын үйл ажиллагаа хангалттай байгааг онцоллоо. Түүнчлэн дүүргийн Шуурхай штабын үйл ажиллагааг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар болсныг мэдэгдэж сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалт, хангалтад хяналт тавьж ажиллахыг Онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиуд, хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл