5 ДУГААР БАГТ ШИНЭЭР ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАГДЛАА

Нэмэгдсэн: 2019-11-22

“Гүүд Нэйборс” ОУТББ –ын Дархан-Уул аймаг дахь салбар болох Мангирт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 болон 15 дугаар багийн нийт 1239 хүүхдийг Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөртөө хамруулж тэднийг эрүүл аюулгүй орчинд өсч, сурч боловсрол, эрүүл байх нөхцөл боломжоор хангах зорилготойгоор ХИТХ-өө хэрэгжүүлдэг.

Энэ зорилгынхоо хүрээнд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тоглоомын талбай байдаггүй, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин байхгүй гэсэн хэрэгцээ шаардлагыг үндэслэн 2019 онд гадна тоглоомын талбайг тохижуулан 5 дугаар багт хүлээлгэн өглөө.

Төслийн зүгээс нийт 17.6 сая төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд 2020 оны хавар тус багийн захиргааны зүгээс нэмэлт тохижилтын ажлуудыг бүрэн хийж дуусгахаа илэрхийллээ.


Төрийн байгууллагуудын мэдээлэл