Баянзүрх дүүргийн үйлчилгээний салбарын шилдгүүд тодров

Нэмэгдсэн: 2019-10-30

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Шинэ технологи-эерэг хандлага соёлтой үйлчилгээ” ахуйн үйлчилгээний салбарын анхдугаар аяныг зохион байгуулсан билээ. Тус аяны хүрээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд шалгарсан шилдэг иргэн, аж ахуй нэгж байгууллага, хороодыг алдаршуулах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Мөн энэ үеэр үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд зохион байгуулсан ''Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага'' аяны шилдгүүдийн шагналыг гардуулав.

Төрийн байгууллагуудын мэдээлэл