ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Газар хөдлөлтийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, дадлага сургуулилaлтыг явууллаа
Газар хөдлөлтийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, дадлага сургуулилaлтыг явууллаа

 

  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-уул дүүрэг дэхь Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Газар хөдлөлтийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, дадлага сургуулилaлтыг зохион явууллаа.Дадлага сургуулилалтанд  дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны оршин суугчдыг гамшгийн аюул тулгарсан үед зарлан мэдээлэл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах, хоол хүнс, цэвэр ус, дулаан хувцас болон бусад зүйлсээр хангаж,  22 өрхийн 45 иргэнийг нүүлгэн шилжүүлэн 1 удаагийн эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл бүхий цүнхийг үнэ төлбөргүй тараасан юм. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг аюулгүй газар луу автобусаар тээвэрлэн бүртгэлийн ажиллагааг зохион явуулж,  сэтгэл зүйн дэмжлэг, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүллээ. Иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсний дараа түр байршуулах байранд оруулж дулаан хувцас хоол ундаар хангав. Энэ үеэр төр захиргааны  болон мэргэжлийн албад, олон нийтийн байгууллагын харилцан ажиллагаа хангах, тэдгээрийг гамшгийн цагийн байдал үүссэн үед авах арга хэмжээг сургаж дадлагажуулах ажлыг зохион явууллаа.


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ