ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас “Замын – Үүд” чөлөөт бүсийн ажлын албаны албан хаагчдад байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгөх сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.


Сургалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын товч тайлан, “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн үйл ажиллагааны талаар болон иргэд, хэрэглэгчдийн түгээмэл ирүүлдэг гомдол, мэдээллийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа талаар танилцуулж албан хаагчдын сонирхсон асуултад хариуллаа.


УТАС: 1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ