Баянзүрхчүүд бизнес фестивальд тэргүүллээ

Нэмэгдсэн: 2019-10-14

Нийслэл хот байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтан зохион байгуулсан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” болон “Бизнес парад” арга хэмжээнд Баянзүрх дүүрэг амжилттай оролцож Нийслэлийн 9 дүүргээс “Тэргүүн” байр эзэллээ.

Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийг төлөөлж “Батлан хамгаалах их сургууль”, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургууль, дүүргийн Соёлын төв “Жанжин” клуб, Спорт хороо, “Ахмадын хороо”, “Тэнгэр” ХХК, “Алтанжолоо” групп, “Мөнхийн болор” ХХК, “Zero Gravity Mongolia VIP Crown club”, “Нарта” ХХК, “ЭДКС” ХХК болон “Сендерелла” ХХК-иуд өндөр зохион байгуулалттай идэвхтэй оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Хүндэт өргөмжлөл”-өөр “Тэнгэр” ХХК, "Алтан жолоо" групп шагнуулсан бол “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019”-ын Батламжаар “Мөнхийн болор” ХХК, “Zero Gravity Mongolia VIP Crown club”-ууд тус тус шагнуулав.
Дашрамд, “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан 20-80 хувийн хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулж иргэдэд үйлчилсэн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл