“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

Нэмэгдсэн: 2019-10-14

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахаар шийдвэрлэсэн. Хурлын шийдвэрийн дагуу НИТХ-ын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсэг хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ын материалыг хүргүүлж албан ёсоор санал авах.
  • Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авах.
  • Ажлын хэсгийн гишүүд багуудад хуваагдаж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэлгэрэнгүй хэлэлцэж санал өгөх.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл