TEDx үйл ажиллагааг Дарханчууд анх удаагаа орон нутагт зохион байгуулна

Нэмэгдсэн: 2019-10-01

Олон улсын лиценз бүхий хамгийн оюунлаг нэр хүндтэй TEDx үйл ажиллагааг Дарханчууд анх удаагаа орон нутагт зохион байгуулахаар бэлтгэж байна. 

TEDxDarkhan-д уригдсан нэр хүндтэй 15 илтгэгч, 1 зочин ярилцлагчийг зарлаж байна. Уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй, богино хэмжээний “час хийсэн” илтгэлүүд, шинэлэг урлагийн тоглолт бүхий "TEDxDarkhan" үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Бямба гарагт The Big Q буюу Онцлох Асуулт гэсэн уриатайгаар зохион байгуулагдах юм. 

TEDx үйл ажиллагаа нь залууст эрмэлзэл, эрч хүч, урам зориг түгээдэг төдийгүй танилын хүрээгээ тэлэх, сонирхолтой үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгмийн асуудлуудыг хэн ямар бүтээлч, шинэлэг аргаар шийдэж байгаатай танилцах боломжийг олгодог билээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл