ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ӨМНӨГОВИЙН 45 ОЮУТАН ХАМРАГДАВ

Нэмэгдсэн: 2019-09-16

ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ӨМНӨГОВИЙН 45 ОЮУТАН ХАМРАГДАВ

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК 2015 онд хамтран ажиллах гэрээг хийж "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулсан. Тус сангийн тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж 200 орчим оюутныг хамруулсан байна. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 20 оюутан шалгаруулалтад тэнцэж батламжаа гардан авсан бол сурлагын голч дүн болзолоо ханган сурч байгаа 25 оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээгээ сунгав. Говийн оюу хөгжлийг дэмжих сан оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хариуцдагаараа онцлог юм. Оюутнууд төгсөөд аймаг орон нутагтаа ажиллах ёстой нь уг тэтгэлэгт хөтөлбөрийн давуу тал өндөр хариуцлага юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл