ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ИРГЭДИЙН АНХААРАЛД
ИРГЭДИЙН АНХААРАЛД

        Ардын Хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэх баримтуудын жагсаалт:

  1. Худалдаа, үйлчилгээ гаргахыг хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, хаяг, харилцах утас, цахим хаяг, факс тодорхой дурьдах/
  2. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар
  3. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлт, бүртгэлийн хуудас, холбогдох стандартын  шаардлага хангасан тухай хуудасны хамт / хуулбар/
  4. Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээ, батламжийн хуулбар
  5. Цэнхэр өнгийн цагаан хээтэй 3 метртэй асарын фото зураг /жич комъпютерээр хийсэн зураг авахгүй/
  6. Тогооч / худалдагч/ -ийн үнэмлэхний хуулбар
  7. Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан шинжилгээний дэвтэр
  8. Жуулчдад зориулсан үндэсний бэлэг дурсгалын худалдаа эрхэлгчид цагаан асартай байна.

Материалыг 07 дугаар сарын 01-нийг дуустал авна.

                                                                ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ