“Хайртай” төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжлээ

Нэмэгдсэн: 2019-09-05

“Хайртай” төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хурд” хамтлагийн санаачилгаар хэрэгжиж буй “Хайртай” төслийн баг Орхон аймагт хоёр өдөр ажиллалаа. Төслийн багийханыг аймгийн удирдлагууд А.Амарын талбайд угтаж “Нутгийн удирдлагын ордон”-ны Хурлын танхимд хүлээн авч уулзлаа.

Соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилготой тус аян нийт 50 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Миний сайхан эх орон” нэвтрүүлэг бэлтгэж “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт, “Хөвгүүдийн уулзалт”, “Эр хүний ноён нуруу” уулзалт, “Эх орны хийморь цэнгүүн” зохион байгууллаа. 

“Хайртай” төслийн баг Орхон аймагт ажиллах үеэр хичээлийн шинэ жилийн нээлт тохиосон тул “Хурд” хамтлагийнхан Эрдэнэт хотын  1 дүгээр сургуулийн баярт оролцож ая дуугаа өргөлөө.

“Эх орны хийморь цэнгүүн” А.Амарын талбайд болж “Хурд” хамтлаг болон Voice of Mongolia шоуны шилдэг оролцогчид оролцлоо.

               

  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл