Баяндун, Цагаан-Овоо сумдад ажиллав

Нэмэгдсэн: 2019-08-21

Дорнод аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, ГХХБГ болон Цагаан-Овоо, Баяндун сумдын ЗДТГ хамтран эдгээр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах зорилгоор энэ сарын 12-15-ны өдрүүдэд газар дээр нь ажиллав.

Хяналт шалгалтанд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж, нэг нөхөрлөл, нэг хайгуулын аж ахуйн нэгж хамрагдаж, илэрсэн зөрчил дутагдалд нийт 28 заалт бүхий  8 албан шаардлагыг хүргүүлж, хоёр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ ноогдуулан, нэг нөхөрлөл, хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоогоод байна. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл