Нэгдүгээр хорооны хамт олон эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж байна

Нэмэгдсэн: 2019-08-16

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Отгонхүүгийн санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шарилж устгалын тусгай багын 30 ажилтан хамтран тус хорооны Сансарын Тунель, 22 дугаар цэцэрлэгийн хашаа, хашааны гадна талын шарилжийг цэвэрлэсэн байна. 

Харшлын эсрэг хамтдаа уриатай зохион байгуулагдаж буй Шарилжгүй Улаанбаатар-4 аяны хүрээнд зохион байгуулсан тус цэвэрлэгээнд нэгдүгээр хорооны ажилтан, албан хаагчид “Баян-Уул 12” сууц өмчлөгчдийн холбоо болон 22 дугаар цэцэрлэгийн албан хаагчид оролцож эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлсэн байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл