ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖДЭГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 27 ОЮУТАН ХАМРАГДАВ

Нэмэгдсэн: 2019-08-09

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖДЭГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 27 ОЮУТАН ХАМРАГДАВ

Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 27 оюутан хамрагдаж аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг оюутнуудтай гурвалсан гэрээ байгууллаа.
Тухайлбал 2017-2019 оны хичээлийн жилд 226 оюутан хамрагдаж сургалтын төлбөрт 535,1 сая төгрөг зарцуулсан бөгөөд Оюу толгой ХХК-ийн “Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-ийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 112 оюутан хамрагдан суралцжээ. Хөтөлбөрийн явцад 48 оюутан төгсөж орон нутагтаа томилогдон ажиллаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Төрийн байгууллагуудын мэдээлэл