Баянгол дүүргийн зургаан байршлын газрын зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө

Нэмэгдсэн: 2019-07-31

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газрын зөрчил арилгах ажил хийгдэх юм.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн доорх зургаан байршлын газрын зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд байна. Цаашид дүүрэг бүрт энэхүү ажил үргэлжлэн зохион байгуулагдах юм. 

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл