Ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдлын 35-39 хувь нь ЭИХХЦХГ-т ханджээ

Нэмэгдсэн: 2019-06-26

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвд аж ахуйн нэгж байгууллага, иргэд хандаж 7578 албан бичиг, 311 өргөдөл гомдол гаргажээ. Хариутай албан бичгийн 95.9 хувь, өргөдөл гомдлын 95.8 хувийг тус тус шийдвэрлэсэн байна.

Ирсэн албан бичгийн 39 хувь нь Экспорт импорт, хил хорио цээрийн хяналтын газарт, 15 хувь нь Тамгын газарт ирсэн бол өргөдөл гомдлын 69 хувь нь мөн дээрх хоёр газарт иржээ.

Зөвлөгөө мэдээллийн төв нь ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарч, хяналт тавин ажиллаж, иргэдэд 1800-1286 дугаарын нээлттэй утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөн үйлчилж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл