Сургалт, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2019-05-17

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ – МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс Бичигт хилийн боомтоор экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан сургалт, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Ашигт малтмал экспортлох үед тавигдах шаардлага, Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилт, аюулгүй байдалд тавих хяналт шалгалт, Боомтод мөрдөх журам, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, химийн хорт болон аюултай бодисын импорт тээвэрлэлтийн үед тавигдах шаардлага, хар тамхины хор хөнөөл, Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, импортын үед тавигдах шаардлага, Газрын тосны бүтээгдэхүүн экспортлох, импортлох үед тавигдах шаардлага, Мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үед тавигдах шаардлага, цацрагын тухай ерөнхий ойлголт, Төмс хүнсний ногоо болон жимс жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, цаашид авах арга хэмжээ зэрэг сэдвээр мэдээлэл, мэдлэг өгчээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл