Замын хөдөлгөөний дүрмийн дагуу соёлтой оролцоно уу

Нэмэгдсэн: 2019-05-03

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг амар тайван, ая тухтай таатай орчинд амьдруулах зорилтын хүрээнд багагүй ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Тухайлбал тус хэлтсээс ногоон байгууламж, чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудал, зорчих хэсгийн I эгнээ, явган хүний гарц болон хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгслээ байрлуулсан жолоочдод хариуцлага тооцож байна.

Түүнчлэн дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолоочдын тээврийн хэрэгслийг ачиж, газар дээр нь арга хэмжээ авч байгаа бол зурган зөрчлөөр гэрийн хаягаар торгууль ногдуулж байгаа аж. Иймд та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд соёлтой оролцоно уу

Төрийн байгууллагуудын мэдээлэл