СЭВРЭЙ СУМАНД ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГААС ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

Нэмэгдсэн: 2019-04-17

СЭВРЭЙ СУМАНД ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГААС ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

Уул уурхайн үр ашгийг иргэн бүр тэгш хүртэх эрхтэй. Өнгөрсөн 2018 оноос уул уурхайгүй сумдад тодорхой квот тогтоож санхүүжилт хийж эхэлсэн. Тодруулбал Сэврэй суманд 30.000 долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хоорондын "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас хийсэн бөгөөд энэхүү санхүүжилтээр Сэврэй суманд 9 төслийг хэрэгжүүлжээ. Иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр сумынхаа эмнэлэгт ПРИУС-20 автомашин шийдэж өгсөн байна. Сургууль, цэцэрлэгийн анги танхимыг тохижуулж сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулсан. Түүнчлэн Соёлын төвд гэрэлтүүлэг, зарим багт мал угаалгын ванн, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан танилцуулах үзвэр музейг бий болгож хөрөнгө оруулалтыг аль болох салбар бүрийг хамруулж, сумынхаа нийт ард иргэдэд нэн хэрэгцээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалт 2018 онд үр дүнтэй байсан тул 2019 онд дахин 30.000 долларын хөрөнгө оруулалтыг хийхээр хоёр тал хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл