ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
11 ФУРГОН МАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
11 ФУРГОН МАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

                                                                                                

Монгол орны газар зүйн байрлал, эмзэг экосистем болон эдийн засгийн нөхцөл байдал нь уур амьсгалын өөрчлөлтөд улам өртөмтгий болгож байна. Тиймээс экосистемийн үйлчилгээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого явуулах  үүднээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж  байна. Тус төсөл нь Увс, Хэнтий, Дорнод аймгийн нийт 17 сумыг хамардаг. Эдгээр сумын сав газарт эзэлж буй талбай, сум хоорондын зай зэрэгт үндэслэн 9 суманд зохицуулагчийн албыг ажиллуулж байна. Зарим зохицуулагчийн алба нь 2-3 сумыг хамран ажилладаг.

Тус төсөл нь Усны тухай хуулийн дагуу Монгол Улсын 29 сав газрын 13 дахь сав газар болох Улз гол, 29 дэх сав газар болох Увс нуур, Тэсийн голын сав газарт түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр байгуулагдсан тус хоёр сав газрын захиргаад,  төслийн 9 сумын зохицуулагчийн албыг бэхжүүлэх зорилгоор нийт 11 машиныг албан тасалгааны тавилга, төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр БОНХЯ-ны гаднах зогсоолд боллоо. Ёслолын ажиллагаанд БОНХ-ийн Сайд С.Оюун, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч, албаны дарга Д.Дагвадорж, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат, Усны нөөцийн газрын дарга Г.Мөнх-Эрдэм болон яамны мэргэжилтнүүд  машин хүлээн авах жолооч, зохицуулагч  нар оролцов. Аян зам нь өлзийтэй, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг салбарын Сайд ерөөгөөд фургон машины түлхүүрийг гардуулан өглөө.

Фургон машин авсан сумдын нэрс

Аймгийн нэр

Хамарч буй сумдын нэрс

Сумын зохицуулагчийн албаны  нэр

Сумдын зохицуулагчдын овог нэр

Хэнтий аймаг

Норовлин

Норовлин

Ганбаасан

Нарантуяа

Батноров

Баян- Адарга

Дорнод аймаг

Баян-Уул

Баяндун

Нямравдан Отгонзаяа

Баяндун

Сэргэлэн

Гурван загал

Дашзэвэг Эрдэнэням

Чойбалсан

Гурван загал

Чулуунхороот

Чулуунхороот

Сээвэн

Батсайхан

Дашбалбар

Дашбалбар

Мэдраа

Ганчимэг

Увс аймаг

Тариалан

Улаангом

Дашзэвэг

Чойжилсүрэн

Улаангом

Наранбулаг

Ховд

Ховд

Энхтайван

Түвшинжаргал

Түргэн

Түргэн

Лхамхүү

Мөнхбат

Сагил

Бөхмөрөн

Бөхмөрөн

Сайнбилэг

Болор

                                                                                          

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ