2019 онд аймгийн хэмжээнд долоон цэцэрлэгийн барилга нэмэгдэнэ

Нэмэгдсэн: 2019-04-02

2019 онд аймгийн хэмжээнд долоон цэцэрлэгийн барилга нэмэгдэж, нийт 900 хүүхэд цэцэрлэгтэй болж,  128 орчим ажлын байр шинээр бий болно. Тодруулбал, Дархан сумын 3 дугаар багт 13 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 6 дугаар багт 3 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 7 дугаар багт  6 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 15 дугаар багт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 10 дугаарт багт аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан 150 хүүхдийн цэцэрлэг болгох, 4 дүгээр багт Поркурорын хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна. Мөн Хонгор суманд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулна. Энэ хүрээнд долоон цэцэрлэгийн барилгад нийт 900 хүүхдийн ор бий болно.

Харин эндээс 3, 6 дугаар цэцэрлэгүүд одоогоор ЕБС-уудын байранд үйл ажиллагаа явуулдаг тул хүүхдүүдийг шилжүүлнэ. 13 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байранд гэр цэцэрлэгийнхээ 25 хүүхдийг шилжүүлнэ,  Хонгор сумын цэцэрлэгт орон сууцны байранд хичээллэж буй 50 хүүхдийг шилжүүлнэ. Иймд шинээр 625 хүүхдийн цэцэрлэгийн орон тоо нэмэгдэх талаар аймгийн БСУГ-аас мэдээлэж байна. 

М.ГҮНЖИЛХАМ

Төрийн байгууллагуудын мэдээлэл