Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори LIMS программд холбогдлоо

Нэмэгдсэн: 2019-03-19

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лаборатори LIMS программд холбогдлоо. Ингэснээр лаборатори хоорондын мэдээлэл цахимжихын зэрэгцээ иргэд аж ахуйн нэгжүүдэд шинжилгээний хариуг түргэн шуурхай олгох боломж бүрдэж байна.

Тус аймгийн итгэмжлэгдсэн лабораторийг LIMS программд холбох үеэр ХАБҮЛЛ /Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори/-ийн техникийн менежер Б.Арвинтулга, тоног төхөөрөмжийн инженер Г.Ганцолмон нар "Сорилт, шалгалт тохируулгын лабораторид тавигдах ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025-2018" стандартад нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ. Мөн "Digital medic" ХХК-ийн программист М.Амартогтох цахим системийг суурилуулж, ашиглалтын талаар сургалт зохион байгуулсан байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл