“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хилийн нэвтрэх цэг дээр авах хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулав

Нэмэгдсэн: 2019-03-13

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын байгууллага хэрхэн хамтран ажиллах талаар гарсан Шадар сайдын 08 дугаар тушаал хэрэгжүүлэх зорилгоор “Заавар батлах тухай” МХЕГ-ын даргын А/192 тоот тушаал 2018 оны 12 сарын 31-ний өдөр батлагдсантай холбогдуулан уг зааврыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалтыг  Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагчдад 2019 оны 03 сарын 13-ны  өдөр зохион байгуулав.

Сургалтаар дээрх аргачилсан зааврыг хилийн боомтын улсын байцаагчдад танилцуулж, ЭМЯ-ны харъяа Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал  солилцлоо. Энэхүү сургалтад Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн холбогдох чиглэлийн 64 улсын байцаагчид цахим хэлбэрээр, НМХГ-ын ЭИХХЦХХ, Буянт-Ухаа боомтын ХМХА-ны 24 байцаагчид танхимын хэлбэрээр хамрагдсан.

Цаашид Шадар сайдын тушаалд дурьдсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын  үйл явдал хилийн нэвтрэх цэгт бүртгэгдсэн үед цахим програмд хэрхэн бүртгэж, мэдээлэх, салбар дундын байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр дасгал сургуулилтыг хийх, МХЕГ-ын даргын А/192 тоот тушаалаар баталсан зааврыг нэг бүрчлэн судлаж, чиглэлийг ЭИХХЦХГ-аас өглөө.

Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын газар

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл